"Ви Глобикс" ХХК

1993 оноос

"Ви Глобикс" ХХК

“Ви Глобикс” ХХК нь 1993 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хүнсний болон төрөл бүрийн бараа хадгалах зориулалттай гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллага нь Гаалийн Ерөнхий газраас олгосон “Нээлттэй” гаалийн баталгаат агуулахын зөвшөөрөлтэй бөгөөд стандартын шаардлага хангасан, аюулгүй байдал болон хадгалалтын горимыг бүрэн хангаж ажиллаж байна.

Гаалийн баталгаат агуулахын үйлчилгээ

“Ви Глобикс” ХХК нь хүнсний болон төрөл бүрийн бараа хадгалах зориулалттай гаалийн баталгаат агуулахын үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Манай агуулах нь стандартын шаардлага хангасан, аюулгүй, гаалийн хяналттай орчинд бараа бүтээгдэхүүнийг хадгалах боломжийг бүрдүүлсэн.

Манай агуулахын үйлчилгээ дараах үе шаттайгаар явагдана:

  • Харилцагчаас захиалга хүлээн авах
  • Барааг тээврийн хэрэгслээс буулгах
  • Чанарын шалгалт хийх
  • Барааг байршуулж үйлчлүүлэгчдэд мэдэгдэх
  • Барааг ангилан ялгах, шошго болон акц наах

Гаалийн баталгаат агуулахын үйлчилгээ нь харилцагчдад бараагаа шууд гаалийн бүрдүүлэлт хийхгүйгээр хадгалах, зах зээлд гаргах үедээ татвар, НӨАТ-аа төлөх боломжийг олгодог. Мөн барааг аюулгүй, гаалийн хяналттай орчинд хадгалах, борлуулалтын хэрэгцээнд нийцүүлэн хэсэгчлэн гаргах, шаардлагатай тохиолдолд дахин экспорт хийх боломжтой.

  • Нийт талбай: 1805 м²
  • Газрын хэмжээ: 18,700 м²
  • Агуулахын талбай: 1539 м²
  • Таазны өндөр: 9 м
  • Оффисын талбай: 26 м²
  • Паллет багтаамж: 792 евро паллет
  • 33 ширхэг 20 футын чингэлэг ачаа хадгалах болон боловсруулах хүчин чадалтай
  • Температурын горим: тасалгааны энгийн температур

Тавиуржсан агуулах

Дулаан агуулах бөгөөд хүнс, өргөн хэрэглээний барааг ангилан хадгалах зориулалттай.

Задгай ачааны агуулах

Овор ихтэй болон задгай ачаа хадгалах зориулалттай дулаан агуулахын бүстэй.

Гаалийн баталгаат агуулах

Барааг баталгаат агуулахын горимоор хадгалах боломжтой.

Манай агуулах нь барааны бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангах зориулалттай хяналт, хамгаалалтын системтэй.

  • Гадна 2 ширхэг, дотор 6 ширхэг теле хяналтын камер
  • Бичлэг хадгалалт: 6 сар
  • 24/7 хяналтын камер
  • 2 шатлалт галын аюулгүй байдлын систем
  • 24/7 харуул хамгаалалт
  • Хулгайн дохиоллын систем

Холбоотой мэдээ

Наран Зүг ХХК – Монголын жимс, жимсгэний тариалалтыг хөгжүүлэгч компани

Дэлгэрэнгүй унших

“Астра Интернэйшнл” ХХК-д OD ERP системийг амжилттай нэвтрүүллээ

Дэлгэрэнгүй унших

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Дэлгэрэнгүй унших