“Астра Интернэйшнл” ХХК-д OD ERP системийг амжилттай нэвтрүүллээ

“Астра Интернэйшнл” ХХК-д OD ERP системийг амжилттай нэвтрүүллээ

ТүгээхShare共有する공유하기

Шинэ оны босгон дээр манай хамт олон “Астра Интернэйшнл” ХХК-д OD ERP системийг амжилттай нэвтрүүлж, төслийн гэрээгээ албан ёсоор дүгнэж дуусгалаа. Энэхүү төсөл нь барилгын салбарын байгууллагын үйл ажиллагааг илүү системтэй, ил тод, үр ашигтай болгоход чиглэсэн томоохон алхам боллоо.

Төслийн хүрээнд OD ERP системийн барилгын модулийг улам сайжруулан хөгжүүлж, барилга үйлдвэрлэлийн өртгийн төвийг блок болон WBS (Work Breakdown Structure) бүтэцтэйгээр зэрэг хөтлөх боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр байгууллагын удирдлагууд шаардлагатай тайлан, мэдээллээ системээс рийлтайм байдлаар, хүссэн цагтаа үнэн зөвөөр авах боломжтой болж байгаа юм.

Мөн барилгын төслийн удирдлагад чухал үүрэгтэй барилгын гэрээ, гэрээний ажлын даалгавар, гүйцэтгэлийн акт зэрэг баримт бичгийг системээр бүрэн хөтөлж, боловсруулах боломжтойгоор загварчилж нэвтрүүллээ. Энэ нь барилгын төслийн явцыг илүү хяналттай, ил тод байдлаар удирдах нөхцөлийг бүрдүүлж байна.

Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажилласан “Астра Интернэйшнл” ХХК-ийн чадварлаг хамт олонд талархал илэрхийлье. Хоёр байгууллагын хамтын ажиллагаа цаашид улам өргөжин тэлж, олон шинэ төслүүдийг хамтдаа хэрэгжүүлэх болно гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэж, ирэх онд амжилт бүтээл арвин байхыг хүсэн ерөөе.