"Астериск Текноложис" ХХК

2013 оноос

"Астериск Текноложис" ХХК

Бид өөрсдийн туршлага болон техник мэдлэг дээр суурилан аливаа бизнесийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, зохион байгуулалтыг системээр дамжуулан өөрчлөн шинэчилдэг. Мөн манай баг нь бизнес процессын шинжилгээ, үйл ажиллагааны урсгалын шинжилгээг бүрэн хэмжээнд гүйцэтгэж холбогдох бизнесийн зөвлөх үйлчилгээг үзүүлж байна. Товчоор хэлвэл бид өөрсдийн техник туршлагыг бизнесийн алсын хараатай хослуулан гайхамшигтай үр дүнд хүрэх үйлчилгээг үзүүлдэг.

Бизнесээ дараагийн түвшинд хүргэх шийдэл

"Астериск Текноложис" ХХК нь байгууллагын дотоод үйл ажиллагааг нэг системд нэгтгэх, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих ERP шийдлийг амжилттай нэвтрүүлж ирсэн туршлагатай. Бид жижиг, дунд болон томоохон байгууллагуудад зориулсан захиалгат шийдлүүдийг санал болгодог.

Манай Od ERP систем нь санхүү, хүний нөөц, борлуулалт, агуулах, харилцагчийн удирдлага зэрэг байгууллагын үндсэн үйл ажиллагааг бүрэн хамарна. Систем нь байгууллагын бүтэц, салбарын онцлогт нийцэн өргөжих боломжтой.

Бид стандарт ERP-ээс гадна байгууллагын онцгой хэрэгцээнд зориулсан нэмэлт модуль, интеграцийн шийдлийг хөгжүүлдэг. Энэ нь бизнесийн өсөлттэй уялдан системээ тасралтгүй хөгжүүлэх боломжийг олгодог.

Систем нэвтрүүлсний дараа хэрэглэгчийн сургалт, техникийн дэмжлэг, сайжруулалтыг тогтмол үзүүлдэг. Бид харилцагчдаа нэг удаагийн төслийн бус, урт хугацааны технологийн түнш гэж хардаг.

Төсөлтэй холбоотой мэдээ

Бехеровка Монголын зах зээлд албан ёсоор нэвтэрлээ: Чехийн ургамлын язгуурт архины бэлгэдэл Улаанбаатарын баар, рестораны зүг тэмүүлж байна

Дэлгэрэнгүй унших

Монгол Улсад GMP стандартыг нэвтрүүлсэн мах боловсруулах анхны үйлдвэр нээлтээ хийлээ

Дэлгэрэнгүй унших

Бид 2026 оны Урьдчилан сэргийлэх үзлэгтээ бүрэн хамрагдлаа.

Дэлгэрэнгүй унших