"Эс Ти Креатив" ХХК

2015 оноос

"Эс Ти Креатив" ХХК

"Эс Ти Креатив" ХХК нь 2015 оноос хойш барилгын дотор засал, интерьер, тавилгын хавтан, гоёлын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй интерьерийн шийдэл нийлүүлэгч компани юм. Бид олон улсын стандарт хангасан, чанартай бүтээгдэхүүн болон орчин үеийн дизайны шийдлийг Монголын зах зээлд нэвтрүүлэн, харилцагч бүрийн орон зайд тохирсон интерьерийг бүтээхийг зорьдог.

Интерьерийн цогц шийдэл, чанартай материал

"Эс Ти Креатив" ХХК нь Монголын интерьер, тавилгын зах зээлд шинэлэг, чанартай бүтээгдэхүүн, шийдлийг хүргэх зорилготойгоор 2015 онд үүсгэн байгуулагдсан. Өнөөдөр бид интерьерийн материалын импорт, худалдаа, зөвлөгөө үйлчилгээг нэг дороос санал болгож байна.

Манай компани барилгын дотор засал, тавилгын хавтан, ханын гоёлын материал, интерьерийн декорын худалдаа, нийлүүлэлтийн чиглэлээр ажилладаг. Бид интерьерийн төслийн бүх шатанд тохирсон бүтээгдэхүүнийг санал болгодог.

"Эс Ти Креатив" ХХК нь Турк, Польш, БНСУ зэрэг орны олон улсын нэр хүндтэй брэндүүдийн албан ёсны дистрибьютерээр ажилладаг. Импортын бүх бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын стандартыг хангасан.

Манай үндсэн бүтээгдэхүүнд:

  • Тавилгын MDF хавтан
  • Ханын гоёлын MDF, хулсан рейк
  • Тавилгын бариул, дагалдах хэрэгсэл
  • Дээд зэрэглэлийн LVT шал
  • Тавилга, ханын DSP хавтан
  • Интерьерийн декор, эко хавтан багтана.

Бүх бүтээгдэхүүн нь олон улсын E0, E1 стандарт хангасан, байгальд ээлтэй, хүний биед хоргүй материал юм. Чанар, аюулгүй байдал, эдэлгээ нь бидний гол шалгуур.

"Эс Ти Креатив" ХХК нь Улаанбаатар хотод байрлах 3 салбар шоурум-аар дамжуулан хэрэглэгчдэдээ шууд бүтээгдэхүүн танилцуулж, интерьерийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэг. Мөн интерьерийн дизайн, гэрэл, декорын шийдлийг санал болгодог.

Төсөлтэй холбоотой мэдээ

Бехеровка Монголын зах зээлд албан ёсоор нэвтэрлээ: Чехийн ургамлын язгуурт архины бэлгэдэл Улаанбаатарын баар, рестораны зүг тэмүүлж байна

Дэлгэрэнгүй унших

Монгол Улсад GMP стандартыг нэвтрүүлсэн мах боловсруулах анхны үйлдвэр нээлтээ хийлээ

Дэлгэрэнгүй унших

Бид 2026 оны Урьдчилан сэргийлэх үзлэгтээ бүрэн хамрагдлаа.

Дэлгэрэнгүй унших