
Монголын бартендеруудын ур чадварыг дэлхийн тавцанд таниулах, уух хэрэглээний зөв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Zubrowka Bartender Competition 2026” тэмцээн сар гаруйн хугацаанд өргөн цар хүрээтэй үргэлжилж, шилдгүүдээ тодрууллаа.
Польшийн алдартай “Zubrowka” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “We International” компанийн санаачилгаар анх удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээн нь Монголын шингэн хүнсний салбарын түүхэнд хамгийн олон оролцогчийг хамарсан, хамгийн өндөр ач холбогдолтой үйл явдал боллоо.
Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр эхэлсэн тус тэмцээнд нийт 88 бартендер бүртгүүлж, ур чадвар, сэтгэлгээгээ уралдуулан 3 үе шатны турш ширүүн өрсөлдсөн юм.
-“We international” зөвлөх Б.Жавхлан: Тэмцээний маань хамрах хүрээ маш өргөн байлаа. Бид зөвхөн нийслэл гэлтгүй төв болон орон нутгийг хамруулан зохион байгуулснаар Дархан, Эрдэнэт, Хэнтий зэрэг аймаг, хотуудаас нийт 88 бартендер бүртгүүлж оролцсон юм. Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр эхэлсэн тус тэмцээн нийт 3 үе шаттайгаар зохион байгуулагдсан. Эхний шат бүртгэл болон концепц шалгаруулалтаар эхэлсэн бол хоёрдугаар шатанд бид оролцож буй бартендер бүрийнхээ ажиллаж буй газарт нь биечлэн очиж, коктейлийн амтыг нь шалгаж, оноо өгөх журмаар ажилласан. Ингээд уг шатнаас шалгарсан шилдэг 10 бартендер маань гуравдугаар шатанд тунан үлдэж, тавдугаар сарын 13-ны өдөр шилдгийн шилдэг 3 бартендер амжилттай шалгарлаа.
Zubrowka брэндийн үнэ цэнэ, уламжлалын талаар болон нэрийн утга санаа, ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгарах онцлог нь юунд оршдог вэ?
-“We international” зөвлөх Б.Жавхлан: Энэхүү брэнд нь Польш улсад үйлдвэрлэгддэг бөгөөд Европын шилдэг, борлуулалтаараа тэргүүлэгч ундаануудын нэг юм. “Zubrowka” хэмээх нэрийн “Zubr” нь зэрлэг бух буюу бизоныг, харин “owka” нь өвсийг илэрхийлдэг. Брэндийн гол амин сүнс болох энэхүү “бизон өвс” (bison grass)-ийг идэж өссөн зэрлэг бух нь маш их эрч хүчтэй байдаг байна.
Энэ бүтээгдэхүүн маань дэлхий дээр цор ганц патенттай бөгөөд уг патентын дагуу зөвхөн энэ өвсөөр архийг нэрж үйлдвэрлэдэг. Өвсийг ЮНЕСКО-д бүртгэлтэй, Европ дахь хамгийн эртний онгон зэрлэг ой болох Бяловеж (Białowieża) ойгоос гар аргаар түүж, лонх бүрийн дотор нэг ширхгийг гараар хийж амилуулдгаараа онцлогтой. Үүгээр ч зогсохгүй, тус өвсийг жил бүрийн зуны туйл буюу зургаадугаар сарын дундуур, тэргэл сартай өдрүүдэд анхны ургацаар нь хураан авдаг уламжлалтай. Мөн брэндийн нэгэн бахархам онцлог нь нийгмийн хариуцлагын хүрээнд тэтгэвэрт гарсан ахмадуудаа тогтмол орлоготой байлгах зорилгоор энэхүү өвс түүх, савлах гар ажиллагаанд оролцуулан ажиллуулдагт оршдог.
Энэхүү тэмцээнийг ийм өргөн хүрээнд зохион байгуулах болсон гол шалтгаан, зорилго юу байв? Салбарын бусад тэмцээнүүдээс юугаараа онцлог, давуу талтай болж чадсан бэ?
-“We international” зөвлөх Б.Жавхлан: Гол зорилго нь “Zubrowka” брэндийн уух хэрэглээний зөв соёлыг олон нийтэд таниулахад оршиж байгаа юм. Согтууруулах ундааг яаж хэрэглэвэл хамгийн зохистой, соёлтой байх вэ гэдэг тэрхүү хэм хэмжээ, соёлыг бартендерүүд л бий болгодог. Нарийн жорын дагуу хоолыг амтлан, урлаг болгодог мэргэжлийн тогоочтой адилхан шингэн хүнсийг амилуулдаг хүмүүс бол яах аргагүй үгүй бартендер юм.
Түүнчлэн, бидний дараагийн нэг том зорилго бол Монгол бартендерийн ур чадвар дэлхийн зах зээлд ямар түвшинд хүрснийг олон улсад батлан харуулахыг зорьж байна.
88 оролцогчоос тунаж үлдсэн шилдэг 10 бартендерийн финалын өрсөлдөөн үнэхээр ширүүн, бас гайхалтай болж өнгөрлөө. Тэдний үзүүлбэр, ур чадварыг газар дээр нь харж зохион байгуулж байсан хүний хувьд яг ямар мэдрэмж төрж байв? Тэмцээний шүүлт, үр дүнгийн талаарх таны сэтгэгдэл?
-“We international” зөвлөх Б.Жавхлан: Энэ бол яг л мэдрэмжийн тулаан байлаа. Сая финалын шатанд тунаж үлдсэн 10 бартендер үнэхээр супер, дэндүү мундаг байсныг онцолмоор байна. Тэд “Go Wild” буюу зэрлэг байгалийн тэрхүү онгон амтыг чадварлаг гартаа амилуулж, биднийг яг л тэр зэрлэг байгаль руу аваачих шиг мэдрэмжийг өгч чадсан. Эдгээр залуусаараа маш их бахархаж байна. Нийт 88 бартендераас шилдэг 10-ыг тунаж үлдээнэ гэдэг бол маш том шүүлт байсан. Тиймдээ ч финалын шатанд маш гайхалтай, ширүүн өрсөлдөөн өрнөлөө. Бүгдээрээ эн тэнцүү өрсөлдөж, маш бага онооны зөрүүгээр шилдгүүдээ тодруулсан.
Манай зохион байгуулах багийн хувьд хэн нэгнийг 1, 2, 3-р байр гэж дугаарлан дараалуулах гээгүй. Тийм ч учраас тэднийг “Шилдэг 10”, “Шилдэг 3” хэмээн тэгш үнэлж байгаа юм. Эдгээр гурван шилдэг залуус маань Польш улсыг зорьж, тэднийг хүлээж буй дэлхийн шилдэг бартендерүүдтэй мөр зэрэгцэн туршлага судлах болно.
Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүн маш чансаатай байлаа. Олон улсын шүүгч ирж ажилласан байна. Энэхүү зочин шүүгчийн талаар болон түүний сэтгэгдлээс хуваалцаач?
-“We international” зөвлөх Б.Жавхлан: Тэмцээний шүүлтийн хувьд бид олон улсын стандартыг баримталсан. Энэ ч утгаараа финалын шатанд салбартаа 25 жил тасралтгүй ажилласан, асар их туршлагатай, глобал брэнд амбассадор Przemek Matuszewski-г урьж шүүлгэсэн юм. Тэрээр Европ төдийгүй дэлхийн зах зээлд согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, үйлчилгээгээр тэргүүлэгч Maspex группийн “Zubrowka” брэндийн олон улсын албан ёсны элч (Global Brand Ambassador) юм. Тэмцээний дараа тэрээр манай залуусын ур чадвар, сэтгэлгээ болон тэмцээний зохион байгуулалтыг үнэхээр өндөр түвшинд болсныг сайшааж, маш өндөр сэтгэгдэлтэй байна. Салбартаа 25 жилийн турш ажилласан дэлхийн хэмжээний мэргэжлийн хүн Монгол бартендерүүдийг үнэлж, бахархаж байсан нь бидний зохион байгуулалтын баг төдийгүй Монголын шингэн хүнсний салбарын хувьд маш том нэр төрийн хэрэг байлаа.
Өргөн цар хүрээнд болж өндөрлөсөн тус тэмцээн жил болгон уламжлал болон зохион байгуулагдах юм.
Эх сурвалж - http://horecamongolia.com/blog/55