Odoo Members

Бидний тухай

Атлас” ХХК нь 2007 оны 5-р сард байгуулагдсан. Тус компани нь Польш улсын тэргүүлэх барилгын материал үйлдвэрлэгч Атлас группын Монгол Дахь албан ёсны борлуулагч. 

Атлас групп нь 1991 онд байгуулагдсан ба төрөл бүрийн гадаргууг наах цавуу, гадна фасадны чулуутай шавардлага, грунт, шалны өөрөө тэгшрэгч цемент, барилгын бэлэн зуурмаг, барилгын тор, тортой булан, хуванцар хадаас, зэрэг 100 гаруй нэрийн бүтээгдэхүүнийг үйлдэрлэдэг томоохон компани юм.

"Атлас" ХХК нь одоогийн байдлаар Атлас фирмийн фасадны чулуут шавардлага, хөөсөнцөр хавтан наах цавуу, тор наах цавуу, барилгын тор, плитаны цавуу, шалны өөрөө тэгшрэгч цемент, грунт, силикон цавуу, барилгын бэлэн зуурмаг, гипсэн хавтангийн цавуу, плитаны чигжээс, фасадны будаг, обойны цавуу, хөөсөнцөр хавтангийн хадаас, тортой булан, плитаны булан, плитаны крест зэрэг 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монголд борлуулж байна.

Фасадны чулуут шавардлага, фасадны будагны 700 төрлийн өнгийг гаргах хүчин чадалтай Нидерланд улсын  автомат машинаар чанарын өндөр түвшинд найруулан гаргадаг.