• Холбогдох
  • +976-7000 2211
  • erp@we-group.mn
    • English
    • монгол
МАНАЙ ХҮРГЭЛТИЙН БҮС
Odoo CMS - a big picture
ОНЛАЙН ХУДАЛДААНЫ ХҮРГЭЛТИЙН НӨХЦӨЛ

Write a quote here from one of your customers. Quotes are a great way to build confidence in your products or services.

Author of this quote

Explain the benefits you offer.
Don't write about products or services here, write about solutions.

Explain the benefits you offer.
Don't write about products or services here, write about solutions.

Explain the benefits you offer.
Don't write about products or services here, write about solutions.

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  1. www.fresh-fruits.mn сайт нь Баясах Интернейшнл ХХК-ийн интернет /онлайн/ худалдааны албан ёсны вебсайт бөгөөд энэхүү нөхцөл, журам нь онлайн салбараар үйлчлүүлэх, захиалга, хүргэлт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

  2. Энэхүү журмын хэрэгжилтэнд Баясах Интернейшнл ХХК /цаашид Компани гэх/ болон онлайн худалдаагаар үйлчлүүлж байгаа хэрэглэгч /цаашид Хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина.

  3. Энэхүү нөхцөл нь хэрэглэгч захиалга өгч, хүргэлт хийлгэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.

  4. www.fresh-fruits.mn сайт нь зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой.

ХОЁР. ОНЛАЙН ХУДАЛДАА, ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

  1. www.fresh-fruits.mn веб сайтын тэмдэгтүүд нь Компанийн өмч бөгөөд энэхүү онлайн захиалгын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, хэрэглэгчдэд хүргэсэн бүтээгдэхүүнийг дамлан худалдах, өөр бусад зүйлд хууль бусаар ашиглахыг хориглоно. www.fresh-fruits.mn веб сайтаас татан авсан, хуулбарлагдсан, ашигласан бүх мэдээллийг Монгол улсын оюуны өмчийн хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.

  2. Онлайн худалдааны вэб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг Компани бүрэн хариуцна.

  3. Онлайн худалдааны вэб сайтын бүх үйл ажиллагаа нь автоматаар хийгдэх бөгөөд бүтээгдэхүүний үнэ, үлдэгдэл зэрэг мэдээллийг автоматаар татаж шинэчилж байна. Системийн аливаа алдаа, доголдол, эрчим хүчний саатал, серверийн ачаалал зэргээс шалтгаалсан асуудал үүсэх нөхцөлд хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр бүтээгдэхүүний үнэ, мэдээллийг өөрчлөх, онлайн худалдааны үйл ажиллагааг хэвийн болгоход шаардлагатай засвар үйлчилгээг хийх, онлайн худалдааны үйл ажиллагааг зогсоох, тасалдуулах магадлалтай.

  4. Онлайн худалдааны вэб сайт алдаатай байх үеэр хийгдсэн аливаа захиалгыг оператор хянаж, ямар нэгэн алдаа дутагдал илэрвэл тухайн захиалгыг цуцалсан тухай хэрэглэгчид утсаар буюу и-мэйлээр мэдэгдэн, тухайн захиалгатай холбоотой хийгдсэн төлбөрийг буцаан шилжүүлнэ.

  5. Компани вэбсайтын бүх төрлийн мэдээллийн шинэчлэлийг бүрэн хариуцна.

  6. Онлайн худалдааны веб сайт нь зөвхөн бараа хүргүүлэхээр захиалга өгөх болон барааны талаар мэдээлэл өгөх зорилготой.

  7. Хэрэглэгч онлайн захиалга өгөх хэсэгт орж, түүнд байрлах бараанаас сонгон захиалах боломжтой. Сайт дээрх бүтээгдэхүүний өнгө, зураг таны ашиглаж буй дэлгэцийн чанараас шалтгаалан бодит байдлаас харьцангуй өөр харагдах магадлалтай.

  8. Онлайн захиалга өгөхөд хэрэглэгч таны сонголтонд тус болох, мэдээлэл өгөх зорилгоор хэд хэдэн онцлох ангиллыг харуулна.

  9. Компаниас тогтоосон үнийн бодлого барих бөгөөд бусад нэмэлт зардлаас шалтгаалан зарим тохиолдолд өөр байх магадлалтай.

  10. Хэрэглэгч сонгосон барааг сагсанд хийж захиалгаа баталгаажуулах бөгөөд вэб оператор ажлын өдрүүдийн өглөө 09:00 цагаас оройн 18:00 цагийн хооронд захиалга хийгдсэн тохиолдолд 10-30 минутын дотор, ажлын бус цагаар захиалга хийгдсэн бол дараагийн ажлын өдрийн өглөө 09:00-10:00 цагийн хооронд захиалга хүлээн авсан эсэхээ хэрэглэгчид и-мэйлээр эсвэл утсаар хариу мэдэгдэж баталгаажуулна. Хэрэв захиалгын хаягаа буруу буюу дутуу оруулбал бид захиалгыг цуцлах эрхтэй. Хэрэв бид таны захиалгыг цуцалбал, утсаар эсвэл и-мэйл хаягаар мэдэгдэнэ.

  11. Компанийн зарим нэр төрлийн бүтээгдэхүүн нь хадгалах тусгай нөхцөл, шаардлага бүхий онцгой бүтээгдэхүүн тул хэрэглэгчдийн гар дээр очсон цагаас эхлэн тухайн бүтээгдэхүүнийг солих боломжгүй.

ГУРАВ. ОНЛАЙН ХУДАЛДААНЫ ВЕБСАЙТЫН ГИШҮҮНЧЛЭЛ БА ГИШҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ

  1. Онлайн худалдааны веб сайтын гишүүнээр бүртгүүлэхийн тулд и-мэйл хаяг, нууц үгийг оруулах ба гишүүнээр бүртгүүлсэн тохиолдолд энэхүү журмыг зөвшөөрсөнд тооцно.

  2. Гишүүний мэдээллийн үнэн зөвийг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцах ба энэхүү мэдээллийн нууцлалыг Компани бүрэн хариуцна.

  3. Онлайн худалдааны веб сайтаар 16 болон түүнээс дээш насны хэрэглэгчид захиалга өгөх эрхтэй. Түүнээс бага насны хэрэглэгч хуурамч захиалга өгсөн тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч нь хариуцлагыг бүрэн хүлээнэ.

  4. Онлайн худалдааны веб сайтын гишүүн болмогц тухайн хэрэглэгчид данс үүснэ. Дансанд хэрэглэгчийн хувийн мэдээлэл, захиалгын түүх зэрэг мэдээлэл багтана.

  5. Хэрэглэгч захиалсан барааг Улаанбаатар хот дотор, хүргэлтийн журмын хязгаарлалтанд багтах байршил, хаягаар, тодорхой төлбөр төлж, хүргүүлэх эрхтэй.

  6. Барааны онцлогоос шалтгаалан Компани захиалгын тоог хууль журмын дагуу хязгаарлах эрхтэй.

  7. Онлайн худалдааны вэб сайтад таны оруулж буй хувийн сэтгэгдэл болон бусад мэдээлэл зохистой байх шаардлагатай ба харилцааны соёлгүй, бүдүүлэг, хувийн амьдралын талаар илэн далангүй байдалтай, бусдыг доромжилсон, өөрийн үзэл бодлыг шахсан гэх мэтээр бусдыг хүндлээгүй зураг, дүрс бичлэг, линк оруулсан тохиолдолд бид таны оруулсан мэдээллийг устгах эрхтэй ба цаашид энэ байдал үргэлжилсэн тохиолдолд дансыг хаах болон хуулийн дагуу зохих арга хэмжээг авна.

  8. Хэрэглэгч нь онлайн худалдааны вэб сайтын үйл ажиллагаатай холбоотой санал гомдол, шинэлэг санаа зэргийг мэдэгдэх эрхтэй. Шинэ бараа захиалах хүсэлт, аливаа бүтээгдэхүүний шүүмж, сайшаал зэргийг бичиж нийтлэх эрхтэй.

ДӨРӨВ. ХҮРГЭЛТ

  1. Бүх бараа, бүтээгдэхүүнийг Компанийн хүргэлтийн ажилтан хүргэнэ.

  2. Хүргэлт өдөр бүр 09.00-21.00 цагийн хооронд хийгдэх бөгөөд хэрэв тухайн барааг ажлын өдрийн 18.00 цагаас хойш захиалсан бол маргааш өдөр нь хүргэгдэнэ.

  3. Онлайн хүргэлтийн веб сайтанд байрласан барааны хэрэглэгчийн гарт очих хүртэлх сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдал, бүтээгдэхүүний чанарын асуудлыг Компани хариуцна.

  4. 40,000-аас дээш төгрөгийн барааг захиалсан тохиолдолд хүргэлтийг авах эрх үүсэх ба Улаанбаатар хотын А бүсэд үнэгүй, А бүсээс холдох тохиолдолд хүргэлтийн хугацаа 1-2 хоногоор хойшилно.

  5. А бүсэд дараах хүрээ хамаарна. Үүнд:

      • Хойд зүгт: Нарны замаас урагш

      • Зүүн зүгт: Их Монгол хорооллоос баруун тийш

      • Баруун зүгт: 120 мянгатаас зүүн тийш

      • Урд зүгт: Зайсангийн эцэс

  1. Барааны захиалга баталгаажсанаас хойш 12-24 цагийн дотор хүргэнэ.

  2. Хэрэглэгч хүргүүлэх хаягийг үнэн зөв өгөх үүрэгтэй бөгөөд холбоо барих утас заавал өгөх ба хэрэв хуурамч захиалга хийх, худал хаяг, утас өгсөн тохиолдолд хүргэлтийн зардлыг тухайн хэрэглэгчээр төлүүлнэ.

  3. Хэрэглэгчид хүргэлт очихоос өмнө урьдчилан мэдэгдэх бөгөөд хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяган дээрээ байх шаардлагатай. Тухайн цаг мөчид хэрэглэгчийн утас хаалттай байсан, эсвэл эзгүй байснаас үүдэн гарах аливаа асуудлыг Компани хариуцахгүй болно.

  4. Хэрэв барааны чанар доголдолтой (муудсан, гэмтсэн, бараа дутсан гэх мэт) бол хүргэлтийн ажилтанд тэр даруй мэдэгдэж газар дээр нь солиулж авах боломжтой. Тухайн цаг мөчид солиулаагүй бол барааг буцаах, солих боломжгүй.

  5. Тухайн захиалгын хүргэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хэрэглэгчийн и-мэйл хаяг руу тогтмол илгээх ба хэрэглэгч өөрийн захиалгын түүхээс дэлгэрэнгүй харах боломжтой байна. Дэлгэрэнгүй мэдээлэлд захиалга хэзээ хүргэлтэнд гарсан болон хэдэн цагт хүргэгдсэн талаарх мэдээ багтана.

ТАВ. ТӨЛБӨР ТООЦОО

  1. Барааны үнэ нь Компанийн тухайн үед мөрдөгдөж байгаа онлайн худалдааны веб сайт дээрх үнээр тогтоогдоно.

  2. Барааны нийт мөнгөн дүн дээр хүргэлтийн зардал нэмэгдэн төлбөл зохих нийт төлбөр гарна.

  3. Хэрэглэгч дансаар, онлайнаар эсвэл бэлнээр төлбөрөө төлөх боломжтой.

  4. Хэрэглэгч дансаар төлөх тохиолдолд нийт төлбөрийг 50-100%-аар урьдчилан шилжүүлэх бөгөөд захиалгаа хүлээн авангуут үлдсэн төлбөрийг бэлнээр төлнө.

  5. Та төлбөрөө дансаар хийх тохиолдолд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй банкуудын төлбөрийн карт ашиглах, Мобайл гүйлгээний дансаа ашиглан төлбөрийг төлөх боломжтой.

ЗУРГАА. ХАРИУЦЛАГА

  1. Хэрэглэгч төлбөр төлөхдөө буруу данс руу шилжүүлэх, буруу захиалга хийх зэрэг тохиолдолд Компани хариуцлага хүлээхгүй.

  2. Давагдашгүй хүчин зүйл /тухайлбал: үер, гал түймэр, газар хөдлөлт, халдварт өвчний тархалт, зэвсэгт мөргөлдөөн, террорист үйлдэл, иргэдийн үймээн, дайн байлдаан, төрийн шийдвэр, оролцоо гэх мэт/-ийн нөхцөл байдлын шууд болон шууд бус үйлчлэлийн улмаас хүргэлт саатсан, эсвэл огт хүргэгдээгүй бол Компани ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.

ДОЛОО. БУСАД ЗҮЙЛ

  1. Хэрэглэгчийн санал хүсэлт, асуулт, лавлагааг info@fresh-fruits.mn и-мэйл хаяг болон онлайн чат ашиглан, мөн 89892211, 89040505, 70002211 дугаарын утсаар хүлээн авна.

  2. Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг вэб сайтын хүргэлтийн нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.

  3. Компани нь онлайн хүргэлтийн болон бусад нөхцөл журамд өөрчлөлт оруулах эрхтэй ба тухайн өөрчлөлт нь тэр даруй хүчинтэй болно. Тухайн шинэ нөхцөл байдалтай танилцах нь таны хариуцлага ба та компанийн онлайн захиалга, хүргэлтийн болон бусад бүх нөхцөлүүдэд бүрэн болон бүрэн бус хэмжээгээр өөрчлөлт хийх, устгах эрхгүй.

Logo of We International LLC
  • Нүүр
  • КОМПАНИ
  • БҮТЭЭГДЭХҮҮН
  • Холбоо барих
  • Миний сагс
  • Нэвтрэх
Нэвтрэх дэлгэц рүү буцах
Зохиогчийн эрх © We International LLC