Odoo Members

Бидний тухай

Манай компани 2017 оноос эхлэн гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ба Монголын томоохон бөгөөд анхны Европ жимс импортлогч компаниудын нэг юм.

Бид олон улсаас чанарын стандартад нийцсэн алим, лийр, усан үзэм, мандарин, жүрж, гоо жүрж, интоор , нимбэг, мөн хатаасан манго, ананас, чавга, чангаанз, үзэм, хушга, ойн самар, газрын самар, гэх мэт нийт 50 гаруй нэр төрлийн самар, жимс жимсгэнэ Монголын зах зээлд нийлүүлэн ажилладаг. 

Манай компани нь Монголдоо Европ улсын амт чанартай, эрүүл жимс жимсгэнэ импортлон түүний ашиг тусыг хэрэглэгчидэд түгээн таниулах, олон улсын чанарын стандартад нийцсэн гарал үүсэл нь тодорхой бүтээгдэхүүний аюулгүй байдлыг түгээн дэлгэрүүлэхийг зорилго болгон ажилладаг.

Бид Европ улсын томоохон 30 гаруй компаниудтай байнгын харилцаа холбоотойгоор хамтран ажилладаг ба эдгээр компаниуд нь ISO, HACCP, BRC, GlobalGAP гэх олон улсын гэрчилгээтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Манай компаний гол хамтран ажилладаг байгууллага болох Appolonia компани нь Польш улсын хамгийн том жимс экспортлогч бөгөөд Европ, Африк,Ази гэх 3 тивийн улсуудын зах зээлд өөрийн компаний бүтээгдэхүүнийг нийлүүлдгээрээ онцлогтой.

Odoo CMS - a big picture
Odoo - Sample 1 for three columns

Odoo - Sample 2 for three columns
Odoo - Sample 3 for three columns