Odoo Members

Чулуут Скай Вилла

Баянзүрх дүүргийн 11-р хороо, Богд Хан уул, Чулуутын аманд байрлах 34 айлын сингл хаус, 16 айлын таун хаус, 34 айлын орон сууц бүхий нийт 4,7 га газарт хэрэгжиж буй төсөл юм.

Хотын төвөөс 14 км, Скай ресортийн цанын баазаас 2,5 км зайд байршилтай бөгөөд та хоногийн аль ч цагт түгжрэлд саатахгүйгээр гэртээ очих боломжтой.

Хотхоны төвд байрлах Club House-т та уулзалт хийх, найз нөхөдтэйгээ тэмдэглэлт өдөр болон чөлөөт цагаа өнгөрүүлэхээр төлөвлөгдсөн. Club House нь уулзалт болон амралтын өрөө, Share office хүүхдийн тоглоомын талбай гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Нийт 4,7 га газрын 20 хувь нь барилгажилт, 80 хувьд ногоон байгууламж нийтийн эзэмшил талбай төлөвлөгдсөн.

Айл бүр 700 м.кв эдэлбэр газартай бөгөөд оршин суугч өөрийн хүссэн загвараар тохижуулах болно. 

LIVE IN THE NATURE