
Улаанбаатар хотын баруун бүсийн агуулах логистик төвийн төсөл
Хотын төвөөс 15 км зайд Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нийт 14 га талбай дээр 7.1 га бүхий 8 обьекттой олон улсын стандартад нийцсэн Хүнсний агуулах, Логистикийн цогцолбор төвийн төсөл юм.
Цогцолбор ашиглалтад орсноор Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт болон баруун зүгийн аймаг, орон нутгийн мах, хүнсний ногоо, жимс жимсгэнэ бөөний болон жижиглэнгийн худалдаа, нийтийн хоол, катерингийн зах зээлд хүрч ажиллах болно.
Цогцолборын нийт талбай 80 000 м2
Үүнд:
Энгийн горимтой хүнс болон ахуйн барааны агуулах 41 688 м2
Мах болон хөлдүү хүнс хадгалах агуулах 5 700 м2
Хүнсний ногоо хадгалах хөргүүртэй агуулах 26 000 м2
Бөөний худалдаа болон оффис 2 200 м2
Зочид буудал болон спорт заал 1 500 м2
Агуулах дундын талбай болон авто зогсоол 4 700 м2
Төслийн тухай
Хотын төвөөс 15 км зайд Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 га талбай бүхий Логистикийн төв.